Topbar widget area empty.
  • Home  /
  • Мэдээ   /
  • “Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургууль боллоо.
“Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт  үзүүлэх сургууль боллоо. IMG_0201 Full view

“Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургууль боллоо.

              Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургуулийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнтийн даваанд өвчтэй тарвага зөөгдөн орж ирсэн цагийн байдалтай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 10:00-13:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.

01

02
Үзүүлэх дадлага сургуульд Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбат, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б. Мягмардорж, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат, дүүргийн Онцгой комиссын гишүүд, Хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүн эмнэлэг “Содхан” ХХК, Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн эмч, 19 дүгээр хорооны ажлын алба, 1-18 дугаар хороодын Засаг дарга нар нийт 118 хүн, машин техник -7, майхан-6, явуулын лаборатори байрлаж ажилласан байна.

2

3
Дадлага сургуулиар байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин зөөгдөн орохоос сэргийлэх, гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагааг сайжуулах, хүн хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож ажиллалаа.

IMG_0226

05

06

08

03

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment