Topbar widget area empty.
  • Home  /
  • Мэдээ   /
  • ”Монгол шуудан ХК”-д Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа.
”Монгол шуудан ХК”-д Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа. received_712438285782251 Full view

”Монгол шуудан ХК”-д Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа.

 Болзошгүй гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр гарч, гэнэтийн ослын үед олон нийтийн газар гарсан гал түймрийг унтраах, аврах үйл ажиллагааг зохион байгуулах тактикийн сургууль боллоо.

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт байрлах “Монгол шуудан ХК”-ийн байранд  гал  түймрийн улмаас  цахилгаан тасарч, өрөө тасалгаанд утаа тархаж, аврах зам гарц хаагдаж, нөхцөл байдал хүндэрлээ гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101-т 08:00 цагт ирж анхны дуудлагаар хүрэлцэн ирсэн Гал унтраах удирдагч галын байдалд үнэлгээ дүгнэлт өгсний үндсэн дээр нэмэлт хүч хэрэгслийг дуудан галын хайгуулын хэсгийг зохион байгуулж, нэмэлт техник хэрэгсэл хүн хүч дуудснаар Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн автомеханик шат, гэрэл холбооны тасаг хүрэлцэн ирж өгөгдсөн цагийн байдлын дагуу үйл ажиллагаа явуулж, утаанд боогдож, ухаан алдсан 2 иргэнийг аварч, барилгын 3 давхраас 2 иргэнийг автомеханик  шатны тусламжтай аварч аюулгүй байрлалд хүргэж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх Улаан загалмайн хороо болон анхны тусламжийн нөхөрлөлийн бүлгэмийн гишүүдэд хүлээлгэн өгч,  Гал түймэр гарсан үед гал унтраагуурыг хэрхэн ашиглах, тархан дэлгэрч  буй галыг хурдан хугацаанд  унтраах дадлага сургууль зохион байгууллаа.

Тус сургуульд гал унтраах зориулалтын болон тусгай зориулалтын 4 автомашин, Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 2 дугаар салааны 12 албан хаагч ”Монгол шуудан ХК”ийн 79 ажилтан албан хаагч,Дүүргийн Улаан загалмайн хорооны 3 ажилтан СУИС-ийн жүжигчний ангийн 2 оюутан,”Монгол шуудан ХК”-ийн дэргэдэх анхны тусламжийн нөхөрлөлийн бүлгэмийн 14 ажилтан , нийт-108 албан хаагч оролцлоо.

received_486242341855821received_739282559742445received_2034683403267758IMG_0414

IMG_0405

 

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment