Topbar widget area empty.
  • Home  /
  • Мэдээ   /
  • Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын өдрийг тохиолдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын өдрийг тохиолдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблийн шийдвэрээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд 9 дэх жилдээ “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх нь” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг иргэд олон нийтэд сурталчилах, мэдээ мэдээлэл түгээх өдөрлөгийн арга хэмжээг Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Улаанзагалмайн хороо, 12 дугаар хорооны ажлын алба, сайн дурын багийн гишүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвд  зохион байгуулж ажиллалаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд Онцгой байдлын хэлтсээс 15 алба хаагч, 1 машин техник, багаж хэрэгсэл, Улаанзагалмайн хороо-4 ажилтан, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг-4 ажилтан, 12 дугаар хорооны ажлын албаны-18 хүн, 12 дугаар хорооны сайн дурын багийн гишүүн-34 хүн  нийт 75 ажилтан, алба хаагч оролцлоо.

Өдөрлөгийн үеэр иргэд олон нийтэд Гамшгийн тухай ойлголт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар мэдээ мэдээлэл, санамж сэрэмжлүүлгийн 9 төрлийн 2770 ширхэг материал  тарааж,  иргэд  олон нийтэд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж, мэдээ мэдээллийг 80 удаа чанга яригч ашиглан дамжуулж ажилласан байна. Тус өдөрлөгийн арга хэмжээний талаар UBS телевиз-д ярилцлага мэдээлэл өгч олон нийтэд сурталчилж ажиллалаа.

IMG_0452  IMG_0466 IMG_0460 IMG_0462

IMG_0471

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment