Topbar widget area empty.
  • Home  /
  • Мэдээ   /
  • ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. received_570305950071939 Full view

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0208 дугаар тусгай салбарын ажилтан албан хаагчдад  гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын болон Гал унтраах тактикийн сургууль амжилттай зохион байгууллаа. Гарсан гал түймрийг богино хугацаанд хохирол багатай бүрэн унтрааж аврах үйл ажиллагааг зохион байгуулж, гамшигт нэрвэгдсэн 3 хүн буюу гар нь хугарсан, хөл нь гэмтсэн, угаартсан, ухаан алдсан хүмүүсийг барилга байгууламжаас амжилттай аварч 7-р хорооны “Таны итгэл”  өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч У.Ганжаргал, сувилагч Б.Цэндмаа  нарт хүлээлгэн өгч эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн.

Сургалтанд Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0208 дугаар Тусгай салбарын  нийт 160 ажилтан алба хаагч хамрагдаж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 3 автомашин, 15  алба хаагч оролцож галын аюулгүй байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийн материал 110 ширхэгийг тарааж ажиллаа.

IMG_0288 - Copy IMG_0290 - Copy IMG_0334 - Copy IMG_0395 IMG_0414

 

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment