Topbar widget area empty.
  • Home  /
  • Мэдээ   /
  • СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА.
СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА. 45135306_307455363183886_3102310265799049216_n Full view

СУРАГЧИД НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА.

Нийслэлийн 379 жилийн ойг угтаж нийслэлийн Онцгой байдлын газраас алба сурталчлах нэгдсэн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Онцгой байдлын албаны үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, алба хаагчийн ажил мэргэжлийн онцлог, гал түймэр унтраах, аврах ажиллагааны автомашин, багаж зэвсэглэмж, техник хэрэгслийг танилцуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн хандлагыг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэх иргэд, хүүхэд багачуудад эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилгоор байгуулсан нийслэлийн Онцгой байдлын газрын музей нээгдээд удаагүй байгаа билээ.

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуулийн 7 дугаар ангийн 38 сурагчийг нийслэлийн Онцгой байдлын газрын музейг үзүүлж,  онцгой байдлын албаны түүхэн замналтай  танилцууллаа.

45002919_307455409850548_2411188377912082432_n 45007919_307455473183875_3506324000949141504_n 45085127_307455446517211_3336232833487208448_n 45015747_307455309850558_3859713214279319552_n

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment