Topbar widget area empty.
  • Home  /
  • Онцлох мэдээ   /
  • Дүүргийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч” тэмцээн болж өнгөрлөө.
Дүүргийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч” тэмцээн болж өнгөрлөө. 21903559_1688047484539383_1547623643_n Full view

Дүүргийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч” тэмцээн болж өнгөрлөө.

Онцгой байдлын ерөнхий газрын батлагдсан удирдамжийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын 378 жилийн ойг тохиолдуулан 2017.09.20-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд  “Өсвөрийн аврагч -2017” тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнд  Чингэлтэй дүүргийн  Засаг даргын тамгын дарга А.Дамцагдорж, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга  хурандаа Д.Эрдэнэбаатар, дэд хурандаа Н.Нямхорлоо, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа                    Я. Жаргалсайхан нар   “Өсвөрийн аврагч” тэмцээний нээлтэнд оролцож баг тамирчдад  амжилт хүссэн байна.

Дүүргийн ахлах сургуулийн 11 баг тамирчид 9-н төрлийн тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс 23 дугаар сургуулийн “Элит”  баг  тэргүүн байр эзлэн алтан медаль шилжин явах цомоор, 117 дугаар сургуулийн “Золбоо” баг хоёрдугаар байр мөнгөн медаль, 72 дугаар сургуулийн “Шонхор” баг  гуравдугаар байр   хүрэл медалиар тус тус шагнагдан  байна. Мөн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад дүүргийн Дэлхийн зөн, Улаан загалмайн хорооноос гарын бэлэг гардуулан нийт баг тамирчдад цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүссэн байна.

       Тус  тэмцээнд  оролцсон       сургуулийн       сурагчид     Гамшиг    осол    гал     түймрийн     үед       өөрийгөө  болон  бусдын  амь насыг авран хамгаалах  мэдлэг, дадлага туршлага олж авсан байна. 21905485_1688045944539537_1527479810_n 21903559_1688047484539383_1547623643_n 21850571_1688048547872610_2112908605_n 21905325_1688046707872794_885671648_n 21849065_1688056534538478_1720239282_n 21905762_1688056527871812_2046410538_n 21905443_1688050731205725_1099625539_n 21912867_1688049951205803_50244234_n 21913001_1688050991205699_1762961725_n

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment