Topbar widget area empty.
  • Home  /
  • Онцлох мэдээ   /
  • Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна.

2017 оны 11 дүгээр сард Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан Авто үйлчилгээний байгууллагуудад Галын аюулгүй байдлыг хангуулах тухай хууль, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт,  Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан дугуй засварын газруудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах , Чингэлтэй дүүргийн засаг даргын баталсан гэр хороолол, галлаж үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагад галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай зэрэг удирдамжийн хүрээнд тус дүүргийн гал түймрийн улсын хяналтын байцаагч нар иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалтыг зохион явуулж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын 2017.11.02-ны өдрийн 4/2235 тоот “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай”, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт  хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/01 дүгээр тушаалыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг дүүргийн гэр хорооллын  айл өрх, галын аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд төлөвлөгөө гарган дүүргийн 1-19 дүгээр хороод, томоохон худалдааны төвүүдэд батлагдсан хуваарийн дагуу галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг  зохион байгуулан болзошгүй    гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Тус нэгдсэн арга хэмжээг Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дүүргийн гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчилэх төв, хороодын засаг дарга нар хамтран зохион явуулж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. 

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment