Topbar widget area empty.
  • Home  /
  • Мэдээ   /
  • галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион явуулна
галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион явуулна Presentation1 Full view

галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион явуулна

Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын 2017.11.02-ны өдрийн 4/2235 тоот “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай”, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт  хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/01 дүгээр тушаалыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 12 дугаар хороо Хүчит шонхор худалдааны төвд галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00-16:00 цагийн хугацаанд болох тул олон нийт, иргэд хэрэгтэй мэдээлэл болон галын аюулаас урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө авна уу. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс.

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment