Topbar widget area empty.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ явагдав.

       Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын  4/2235 тоот “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай”,  нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/01 дүгээр тушаалыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00-16.00 цагийн хооронд тус дүүргийн  Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчилэх төвтэй хамтран, 12-р хороо, Хүчит шонхор, Нарантуул-2 худалдааны төвүүдийн ажилтан албан хаагчид болон үйлчилүүлж байгаа иргэдэд нийт 1100 хүнд галын аюулаас урьдчилан сэргийлэх санамж материал тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн, 185 айл өрхийн галын аюулгүй байдлыг шалгаж 584 зөрчил илрүүлэн, газар дээр нь 139 буюу нийт зөрчлийн  23.8 хувийг арилгуулан бусад зөрчлийг арилгах талаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн ажилласан байна.  Мөн Гамшиг осол, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг “Гэрэл холбоо”-ны автомашины чанга яригчаар хөдөлгөөнт хэлбэрээр уншиж ухуулга сурталчилгаа хийх, сургалтанд хамрагдсан ажилтан албан хаагчдаар гал унтраах дадлага сургуулийг хийлгэх нь үр дүнтэй байлаа гэж иргэд сайшаан хүлээн авсан байна.

      Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Авто үйлчилгээний байгууллага”, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Дугуй засварын газрууд”-д Галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийг хангуулах төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 12 иргэн, аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын зохион явуулж, 84 зөрчил илрүүлэн, газар дээр нь 21 буюу нийт зөрчлийн 25 хувийг арилгуулан бусад зөрчлийг арилгах талаар байгууллагын эрх бүхий албан тушаалтанд Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн аюулгүй байдлыг хангуулан ажилласан байна.

a

d

e

r

 

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment