• Home  /
  • Мэдээ   /
  • “Аюулгүй хороо” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах мэдлэг, сургалт, дадлага зохион байгууллаа.

“Аюулгүй хороо” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах мэдлэг, сургалт, дадлага зохион байгууллаа.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нарын баталсан “Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарт гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтын хөтөлбөр”, дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулах, Гамшгаас хамгаалах биеэр мэдрэх , Монгол улсад тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийн талаар ойлголт өгч, гамшгийн аюул ослын тухай ойлголт, аюулгүй амьдрах зөв дадал хэвшүүлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг дадлага олгох зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Нийслэлийн Иргэдийг Гамшгаас Хамгаалах Сургалтын Төв”-д 09:00 цагаас 13:00 цагийн хооронд зохион байгуулан явууллаа.
Дадлага сургалтыг нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвийн дарга хурандаа Г.Хүрэлбаатар, Сургалт сурталчилгаа хариуцсан арга зүйч ахмад Д.Мягмарцэцэг, сургагч багш ахлах дэслэгч Ш.Айжан, дэслэгч Г.Золжаргал, энгийн Б.Ням-Осор, Б.Сүхбаатар, Улаанзагалмайн хорооны арга зүйч Т.Бямбахишиг, Онцгой байдлын хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Х.Сумъяа нар газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл түүнийг ашиглах, утаат орчноос аюулгүй бүсэд гарах, өөрийгөө аврах, нурангид дарагдсан иргэнд Эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх сэдвүүдэр онол, дадлагын сургалт явуулав.

Тус сургуульд дүүргийн Засаг даргын Тамгын газраас 5, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2, Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалтын төвөөс 6, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн 6, 1-19 дүгээр хороодын 177 хэсгийн ахлагч, нийт 196 албан тушаалтан оролцож сургуулийн талаар “Стар ТВ”-ээр сурталчилж ажилалаа.

1113zz11111112

100911091110

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment