• Home  /
  • Онцлох мэдээ   /
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постыг ажиллуулж эхэллээ

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постыг ажиллуулж эхэллээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоон тухайн орон нутгийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан автомашинтай иргэд маршрутын бус замаар Улаанбаатар хотод шүлхий өвчний нян тээвэрлэн орж ирж болзошгүй тул дүүргийн Онцгой комиссын Хүн, мал амьтны гоц халдварт өвчний үед ажиллах шуурхай ажлын хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар 22-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хариуцлагатай эргүүлийг томилон ажиллуулж байна.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваагаар Улаанбаатар хотод нэвтрэх замын хөдөлгөөн нэмэгдэж, автомашинтай иргэд маршрутын бус замаар явж Улаанбаатар хотод шүлхийн вирусийг тээвэрлэн орж ирж болзошгүй тул урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Мал эмнэлэг үржлийн албанаас хяналтын пост гарган ажиллаж байна.

Written by Чингэлтэй дүүрэг Онцгой байдлын хэлтэс

Leave a comment