• Home  /
  • Бидний тухай

Бидний тухай

   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Цэргийн гавъяаны улаан тугийн болон  Алтан гадас одонт  гал  унтраах аврах 10 дугаар анги нь Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болон Чингэлтэй дүүргийн 9 мянган га бүхий нутаг дэвсгэрийн орон сууцны 6, гэр хорооллын 13, нийт 19 хорооны 40.000 гаруй өрхийн 157.000 гаруй иргэд, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх 20 албад, хэлтэс, 8 их, дээд болон ерөнхий боловсролын 16 сургуулийн 35.000 гаруй оюутан, сурагчид, 21 цэцэрлэгийн 6800 хүүхэд, Эрүүл мэндийн төв, 3 амбулатор, улсын чанартай 3 эмнэлэг, 19 өрхийн эмнэлэг, 51 хувийн хэвшлийн эмнэлэг, 15 Шатахуун түгээх станц, холбоо, банк, төрийн захиргааны байгуулага, усан сан зэрэг онц чухал 51 обьект, 9,1 мянган га бүхий ойн сангийн ногоон бүсийн зуслангийн 12 ам, 8000 орчим байшин, барилга, 1110 мал бүхий 108 өрх,үерийн аюултай бүсийн 437, өндөр хүчдэлийн шугам доорх 145 айл, өрхийн 500 иргэд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг томоохон 2500 ААНБ-дын хүний амь бие, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.