• Home  /
  • Танилцуулга

Танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

 БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

            Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь хэлтсийн дарга 1, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах байцаагч 1, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч 1, гал түймрийн улсын хяналтын байцаагч 1, нягтлан бодогч 1, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн 1, автын инженер 1, бичиг хэрэг архивын эрхлэгч 1, Аврах гал унтраах 10 дугаар анги нь 4-н ээлжийн зохион байгуулалттай, ангийн захирагч 1, ангийн орлогч, сургалт хариуцсан ахлах байцаагч 1, салааны захирагч 4, салааны захирагчийн туслах 8, тасгийн дарга 4, шатны техникч 4, жолооч 26, гал сөнөөгч 64 албан хаагчтайгаар ОБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор 121 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах хуулиар хүлээсэн үүргийн дагуу Япон улсад үйлдвэрлэсэн 7, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 1, Солонгос улсын 1, шуурхай албаны 3, нийт 12 үндсэн, тусгай болон туслах зориулалтын автомашин, техник хүч, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Тус хэлтсийн Гал  унтраах аврах 10 дугаар анги нь:

        Монгол улсад гал түймэр унтраах анхны мэргэшсэн байгууллага 1925 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо “Усан хөөрөгний газар” нэртэйгээр 10 хүний орон тоотойгоор тулгын чулуугаа тавьсан нь хуучнаар Төв гал команд буюу одоогийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах аврах, 10 дугаар анги юм.
Гал  унтраах аврах 10-р ангийг 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар  Цэргийн гавъяаны улаан тугийн  одонгоор тус тус шагнагдсан.

ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ

          Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Цэргийн гавъяаны улаан тугийн болон  Алтан гадас одонт  гал  унтраах аврах 10 дугаар анги нь Нийслэлийн Сонгино-хайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болон Чингэлтэй дүүргийн 9 мянган га бүхий нутаг дэвсгэрийн орон сууцны 6, гэр хорооллын 13, нийт 19 хорооны 40.000 гаруй өрхийн 157.000 гаруй иргэд, Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх 20 албад, хэлтэс, 8 их, дээд болон ерөнхий боловсролын 16 сургуулийн 35.000 гаруй оюутан, сурагчид, 21 цэцэрлэгийн 6800 хүүхэд, Эрүүл мэндийн төв, 3 амбулатор, улсын чанартай 3 эмнэлэг, 19 өрхийн эмнэлэг, 51 хувийн хэвшлийн эмнэлэг, 15 Шатахуун түгээх станц, холбоо, банк, төрийн захиргааны байгуулага, усан сан зэрэг онц чухал 51 обьект, 9,1 мянган га бүхий ойн сангийн ногоон бүсийн зуслангийн 12 ам, 8000 орчим байшин, барилга, 1110 мал бүхий 108 өрх,үерийн аюултай бүсийн 437, өндөр хүчдэлийн шугам доорх 145 айл, өрхийн 500 иргэд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг томоохон 2500 ААНБ-дын хүний амь бие, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна.DSC_0358